Цөөн үгээр:
  • Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ
Телевизээр хонжворт сугалаа гаргахыг хориглолоо
2 жил өмнө   345
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах хэлбэрийн нэвтрүүлгийг нэгдүгээр сарын 9-ний дотор зогсоох мэдэгдэл хүргүүлсэн байна.
 
Мөн бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулан үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг гаргахыг хоригложээ. Харин эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэгт сугалааны тохирлыг дамжуулах нь хамаарахгүй аж.
 
Тус газарт иргэдээс телевизүүдээр эд мөнгөний хонжворт сугалаа сурталчлан борлуулсан нэвтрүүлэг ихээр хийж байгаа нь соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүргээ гүйцэтгэхгүй байна гэсэн гомдол тасралтгүй ирсний дагуу журамдаа өөрчлөлт оруулжээ.
 
Телевизээр хонжворт сугалаа гаргахыг хориглолоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0