Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад 18,800 дуудлага мэдээлэл ирсэн байна. Энэ нь өмнөх 14 хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Тухайлбал, гэмт хэргийн шинжтэй дуудлага 17.9, зөрчлийн шинжтэй дуудлага 6.5, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 28.3 хувиар өссөн бол зам, тээврийн осол 27.3 хувиар буурчээ. Мөн өмнөх 14 хоногтой харьцуулахад хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 12.5, хулгай 7.7, залилах гэмт хэрэг 36.5 хувиар буурсан байна. Харин хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 42.4, дээрэм 39.5 хувиар өсжээ. Дээрэмдэх гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа учраас цагдаагийн байгууллагаас эргүүл хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа гэдгийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд мэдээлэв.
| Дээрэмдэх гэмт хэрэг өсөх хандлагатай байна |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа