Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Европын улсуудад ажилд зуучилна гэх зард хууртагдахгүй байхыг анхаарууллаа
3 жил өмнө   1276
Олон нийтийн цахим сүлжээгээр болон хувь хүмүүс Европын улсуудад “Өндөр цалинтай ажилд зуучилна”, “Хямд зардлаар аялуулна” зэрэг хуурамч зар түгээж, иргэдийг хохироох явдал гарсаар байгаа аж.
 
Тухайлбал, Серби Улсад ажилд зуучилна гэх зарын дагуу бусдад хууртагдан санхүү, эд материал, сэтгэл санааны хохирол амсах тохиолдол гарч байгаа тул ийм төрлийн мэдээлэлд хууртагдахгүй байхыг ГХЯ-наас нийт иргэддээ сэрэмжлүүлж байна.
 
Мөн гадаад улсад ажиллах хүч илгээх, гадаад улсаас ажиллах хүч авах асуудал нь дэлхийн аль ч улсад тухайн улсын төрийн байгууллагын тусгай зөвшөөрөл шаарддаг үйл ажиллагаа бөгөөд гадаад улсад хөдөлмөр эрхлэх иргэд тухайн улсын холбогдох хуулийн дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, виз авсны үндсэн дээр ажил хөдөлмөр эрхэлдэг.
Европын улсуудад ажилд зуучилна гэх зард хууртагдахгүй байхыг анхаарууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0