Цөөн үгээр:
  • Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 250 ГАРУЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ҮЕРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА
2 жил өмнө   335
Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас БЗД-ийн 43 дугаар хороо, СБД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын усны түвшин нэмэгдэн үерийн далан хальсан. 
Үүнтэй холбоотойгоор өчигдөр буюу энэ сарын 5-ны өдрийн 20:00 цагаас эхлэн Зэвсэгт хүчний алба хаагчид Сэлбэ голын дагуу үерийн усны аюулаас иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгоход хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэлсэн.
 
Тэгвэл өнөөдөр үерийн голомтод ажиллах цэргийн алба хаагчдын тоог 150-иар нэмэгдүүллээ. Ингэснээр Зэвсэгт хүчний 6 ангийн 250 цэргийн алба хаагч, 6 хүнд даацын техниктэйгээр Баянзүрх дүүргийн 13, Сүхбаатар дүүргийн 1, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт далан байгуулах, шороо татах
ажлыг эхлүүлээд байна.
 
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 250 ГАРУЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ҮЕРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0