Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Улаанбаатарын замуудад давс бодис цацаж эхэлжээ
2 жил өмнө   402
Улаанбаатарт цас орсонтой холбогдуулан давс тээвэрлэсэн тусгай зориулалтын цасны долоон камаз, шүүрийн машин найм, бичил техник 12, хог тээвэр 14 мөн үйлчилгээнд 10 техник, 423 хүний бүрэлдэхүүнтэй хариуцсан гудамж, авто замуудад ажиллаж байгаа аж.
 
Одоогоор Нарны гүүр, Энх тайвны гүүр, Их тойруу, Сансарын туннель, Энх тайвны өргөн чөлөө, Олимпын гүүр, Чингисийн өргөн чөлөө, Баянхошуу чиглэлд зориулалтын машинууд давс, бодис цацаж эхэлсэн талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын ХМОНХТ-ээс мэдээлэв. 
 
Нийслэлд энэ өвөл 5,504 тонн давс, 7,258 тонн буюу өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их бодис нөөцлөхөөр төлөвлөсөн. Үүнээс одоогийн байдлаар 2,759 тонн бодис, 4,145 тонн давс нөөцөлсөн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер танилцуулж байв. Зам талбайн цэвэрлэгээний 24 байгууллага 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай юм.
Улаанбаатарын замуудад давс бодис цацаж эхэлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0