Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аадар борооноор Чойр-Сайншанд чиглэлийн 449-450 дахь километрт зам эвдэрчээ
1 жил өмнө   354
Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт өнөөдөр буюу долдугаар сарын 24-ний 11:00-12:30 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн авто замын 449-450 дахь километрт байрлах Сайншанд гүүрний орох талын хэсгийн хөвөө их хэмжээгээр угаагдаж, зорчих хэсэгт нүхэн эвдрэл үүсжээ.
 
А39 дугаартай Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 10 цэгт хөвөөний хажуу хэсэгт сархиаг үүссэн, замын зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж урссан бөгөөд 14:57 цагийн байдлаар 11-14 километрийн гурван байршилд авто замын зорчих хэсэг рүү үерийн ус давсан хэвээр байна.
 
Зам хариуцагч "Дорноговь АЗЗА" ТӨХК авто замын бэлэн байдлыг хангуулахаар шуурхай ажиллаж байгаа тул иргэд, тээвэрчид анхаарал болгоомжтой зорчино уу гэж Зам Тээврийн Хөгжлийн Төвөөс анхаарууллаа.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аадар борооноор Чойр-Сайншанд чиглэлийн 449-450 дахь километрт зам эвдэрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0