Цөөн үгээр:
  • Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2 жил өмнө   283
Өнөө шөнө /2024.09.18-19/ Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдож болзошгүйг Цаг уур орчны байгуулагаас анхааруулж байна.
 
ИЙМД:
 
-Хөдөө орон нутагт зорчих иргэд цаг агаарын мэдээг тогтмол сонсож, шийдвэр гаргах
 
-Орон нутгийн зам, даваанд хальтиргаа гулгаа үүсэх тул хол, ойрын замд анхаарал болгоомжтой зорчих,
 
-Автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, хүнсний нөөц, дулаан хувцастай явах,
 
-Хязгаарлагдмал орчинд шөнө оройн цагаар хол, ойрын замд гарахгүй байх,
 
-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь үлдээхгүй байх,
 
-Тариа, ногоогоо хяруунд цохиулахаас хамгаалж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0