Цөөн үгээр:
  • Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ
Төрийн алба хаагчдын орон сууцыг ашиглалтад оруулна
7 өдрийн өмнө   39
Дэлгэрэх суманд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар төрийн алба хаагчдын зургаан айлын орон сууцны барилгыг "Дэлгэр цамхаг өргөө" ХХК барьж байна.
 
Барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгаа бөгөөд энэ зун ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах төрийн албан хаагчдын ажиллаж амьдрах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий тус орон сууц нь инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогджээ.
 
Аймгийн төвөөс 140 км алслагдсан 1300 гаруй хүн амтай энэ сум шилмэл омгийн улаан ямаа, хурдны угшлын галсанбанди, дэндэв тайж адуу, аймгийн есөн гайхамшгийн нэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий Цонжийн чулуу, Монголын найман үеийн отчийн авшиг шингээсэн Жингэр тэмээтийн уулын агуй, Маналын найман суварга зэрэг түүх дурсгалын газруудаараа алдартай.
Төрийн алба хаагчдын орон сууцыг ашиглалтад оруулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0