Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Хиймэл оюунд суурилсан чатботыг үйчилгээнд нэвтрүүллээ
1 долоо хоног өмнө   167
Гадаадын иргэн, харьяатын газар цахим шилжилтийг эрчимжүүлж, салбарын онцлогт нийцсэн инноваци, шинэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
 
Энэ хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан чатботыг цахим үйлчилгээний нэгдсэн (isf.mn) систем болон байгууллагын цахим сайт (immigration.gov.mn), цахим хуудаст холбож, үйл ажиллагаанд нэвтрүүллээ.
 
Тус чатбот нь Монгол Улсын виз, зөвшөөрөл, зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяалал зэрэг байгууллагын үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар боловсруулан, хэрэглэгчдэд монгол, англи, хятад, солонгос, орос хэлээр, хоногийн 24 цагийн туршид зөвлөгөө мэдээллийг шуурхай хүргэх юм.
 
Өмнө нь зөвлөгөө авахын тулд заавал биечлэн ирэх эсвэл утсаар холбогдох шаардлагатай байсан бол одоо цаг хугацаа, орон зайнаас үл хамааран ажиллаж байгаа компьютер, барьж буй утсаараа хиймэл оюунт чатботод хандаж, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ авах боломж бүрдэв.
Хиймэл оюунд суурилсан чатботыг үйчилгээнд нэвтрүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0