ЦЕГ-ын даргаар хошууч генерал Ж.Болдыг томилжээ. Засгийн газрын ээлжит бус хуралдааны энэ шийдвэрийг цагдаагийн бие бүрэлдэхүүн талархан хүлээж авсан нь дамжиггүй. Учир нь ажлын гараагаа 1996 онд мөрдөн байцаагчаас эхэлсэн Ж.Болд хариуцсан үүрэгтээ эзэн болж, мерит зарчмаар ЦЕГ-ын дарга болтлоо дэвшжээ. Тэрбээр хоёр дахь удаагаа ЦЕГ-ын даргаар томилогдож байгаа нь энэ. Өмнө нь 2020-2023 онд энэ албыг хашиж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар албаа өгч байв.Цагдаагийн байгууллагын алба хаагчдын цалинг бодитой нэмэгдүүлж, орон сууцны хөтөлбөр зэрэг нийгмийн асуудалд онцгой анхаарч ажилласан учир цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн түүнд ам сайтай.
Нөгөө талаас генерал Ж.Болд хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэгтэй. Цагдаагийн байгууллагад 32 жил ажиллахдаа хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, эдийн засгийн болон зохион байгуулалттай гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр гаргасан амжилт, хуримтлуулсан туршлагыг нь одоо цагт баялгийн хулгай, нүүрсний хулгай, эдийн засгийн гэмт хэргүүдийг илрүүлэхэд төр ашиглах учиртай. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилсон нь олон их наядаар хэмжигдэх баялгийн хулгай, эдийн засгийн томоохон гэмт хэргүүдийг илрүүлэх, мухарлах зорилготой болов уу хэмээн харж байна.
Том хулгайтай тэмцэж, таслан зогсоож байж эдийн засгаа сэргээх боломжтой гэдгийг одоо хүмүүс ойлгодог болсон. Тиймээс гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх, нийгэмд шударга ёсыг тогтооход ЦЕГ-ын даргын манлайлал, туршлага чухал үүрэгтэй. Хулгай, худал хоёртой хатуу тэмцэхийг Монголын нийгэм ус агаар шиг хүсэж байгаа. Генерал Ж.Болд яг ийм хариуцлагатай цаг үед албандаа эргэн ирлээ.
| Баялгийн хулгайг таслан зогсоох үүрэг хүлээсэн Ж.Болд гэж хэн бэ |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа