Цөөн үгээр:
  • Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Мал, тэжээвэр амьтны тооллого ням гарагт эхэлнэ
5 сар өмнө   227
Мал, тэжээвэр амьтдын 2025 оны тооллого энэ сарын 7-ны ням гарагт эхлэх гэж байна.
 
10 хоног үргэлжлэх энэхүү тооллогыг улсын хэмжээнд зохион байгуулах бөгөөд малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхэн мал сүргээ тооллогын хугацаанд ойр бэлчээрлүүлэн тооллогодоо идэвхтэй хамрагдахыг Үндэсний статистикийн хороо уриаллаа.
 
Өнгөрсөн 2024 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоолж байсан юм. Мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрээр, Өмнөговь тэмээгээр, Өвөрхангай хониор, Баянхонгор ямааны тоогоор тэргүүлж байжээ.
Мал, тэжээвэр амьтны тооллого ням гарагт эхэлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0