Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Салхи биднийг аврана
3 өдрийн өмнө   60
Улаанбаатарын өвлийн өглөө бүр салхины чиглэл амьдралын чанарыг тодорхойлох болсон нь өдгөө нууц биш. Салхи нэг хүчтэйхэн сэвэлзэхэд хотын тэнгэр бага зэрэг цайрч, салхи намжихад утаан манан нийтийг бүрхдэг. “Утаанаас салгах арга хэмжээ” гэхээс илүү “салхи хэзээ сэвэлзэх вэ” хэмээн хүлээдэг энэ бодит байдалд бид дасал болжээ.
 
Их наядаар хэмжигдэх төсвөөр зуух тарааж, түлш сайжруулж, тариф тэглэж, гэр байшин дулаалах гэсэн оролдлогууд ар араасаа хэрэгжсэн ч утааны хэмжээ үл мэдэгдэх төдий л өөрчлөгдөв. Үр дүнгүй бодлого бүр салхинд хийссэн төгрөгүүдийн тоог нэмсээр
 
Бүх л юмыг салхи л хийсгэж байна. Утааг ч тэр утааны эсрэг тэмцсэн хөрөнгө санхүүг ч тэр. 
 
Харин нь энэ жилээс утаатай хийх тэмцлийг урд хөрш БНХАУ-с 226 тэрбум төгрөгөөр импортлож буй боловсруулсан хагас коксон буюу шинэ түлш дааж авсан. 
 
За тэгээд шинэхэн түлшээ Монгол Улсын шинжлэх ухааны академи, Химийн хүрээлэн,  Хятад, Орос, Солонгос болон бусад орнуудын лаборатори дээр бүх туршилтыг хийлгэсэн гэж албаныхан мэдээллэсэн. Шинэжилгээний хариугаар бол хүхэрлэг хий сайжруулсан түлштэй харьцуулахад 89.2 хувиар, азотын исэл 72.6 хувиар, угаарын хий 24.5 хувь, нийт тоосонцор 68 хувиар буурсан дүгнэлт гарсан аж.
 
Түлш хэрхэн агаарын бохирдолтой тэмцэх үр дүнг дөн өвлийн үеэр л бид мэдэх байх. Одоогоор бол шинэ түлш үү биднийг аврагч салхи уу аль утааг үгүй хийж байгааг одоогоор хэлэх боломжгүй л байна. 
 
Салхи биднийг аврана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0