Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Цэнгээний газар танилцсан эмэгтэйг хүчирхийлсэн Монгол оюутнуудыг баривчилжээ
1 өдрийн өмнө   152
БНСУ-ын Сөүл хотын нэгэн клубт согтуу эмэгтэйн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн 20 гаруй насны хоёр залууг энэ долоо хоногт баривчлан саатуулжээ. Тус улсын цагдаагийн байгууллагын мэдээлснээр Монгол Улсын иргэн А, Б нарыг өнгөрөгч аравдугаар сард Сөүл хотын нэгэн шөнийн цэнгээний газар танилцсан гадаад эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгасан байна. Тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, биеэ хянах чадваргүй болсон эмэгтэйг тухайн этгээдүүд клубын ойролцоох газарт аваачин, хүчирхийлжээ. Улмаар хэргийн газраас зугтсан байна. 
 
Хохирогч эмэгтэй цагдаагийн газарт гомдол гаргасны дагуу хяналтын камер шүүж, сэжигтнүүдийг энэ долоо хоногт саатуулан баривчилсан байна. Энэ талаар БНСУ-ын цагдаагийн газраас мэдээллээ.
Цэнгээний газар танилцсан эмэгтэйг хүчирхийлсэн Монгол оюутнуудыг баривчилжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0