Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
13 цагийн өмнө   144
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
 
Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулав. Өнөөдрийн байдлаар борлуулалтын 425 цэгээр хагас коксон түлш борлуулж 32.170 тонны нөөцтэй байна. Мөн нийслэл хотод 15-100 квт-ын зуухтай нийтийн байр, дугуй засвар, хүнсний дэлгүүр зэрэг 2306 байгууллага байгаа бол 100-4200 квт-ын зуухтай арьс шир, хөөсөнцрийн үйлдвэр, сургууль, цэцэрлэг, цэргийн анги зэрэг 213 байгууллага байна. Харин 4200 квт-аас ДЦС 2, ДЦС 3, ДЦС 4, Амгалан ДЦС, Багануурын ДЦС, Налайхын ДЦС үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 526 аж ахуйн нэгж, байгууллага “Тавантолгой түлш” компаниас 24.382 тонн мидлинг худалдан авчээ.
 
НЗДТГ-ын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар сууц дулаалгын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна. Энэ онд 3361 байшин, 1468 гэрийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх юм. 
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0