Цөөн үгээр:
  • Газар олгох эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
2 сар өмнө   304
Цахим орчинд "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодож байна" гэх дүрс бичлэг /12.23/ 22 цаг 40 минутад нийтлэгдсэн.
 
Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхэлжээ.
 
Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
 
Хойшлуулшгүй ажиллагаа, шалгалтын үр дүнгийн талаар цагдаагийн байгууллагаас эргэн мэдээлнэ гэв.
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0