Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
2026 он бол таны жил | Өрнийн зурхай
4 цагийн өмнө   176

♈ ХОНЬ

2026 он бол таны жил

Таны гаргасан шийдвэр бүр үнэнд ойрхон байж, зорилгодоо улам ойртоно. Тайзны ард хангалттай их байлаа, одоо гэрэлд гарч ирэх, тодрох цаг тань болжээ. Шинэ эхлэл, хязгааргүй боломж амлах 2026 он айсуй. Алхам бүр тань хожил авчрах шатрын нүүдэл л гэсэн үг. Ажил мэргэжлээ солих, эсвэл жинхэнэ хүсэл сонирхлоо таньж мэдэж магадгүй. Энэ бүх өөрчлөлт тийм амар хийгдэхгүй. Мэдээж томоохон сорилт болох тул танаас тэвчээр, ойлголцлыг шаардана. Дарамттай үед сэтгэл зүйгээ хянаж чадвал та улам хүчирхэгжинэ. Санхүүгийн хувьд бага зэрэг савлагаатай жил болно. Орлого харьцангуй тогтвортой байх ч гэлээ гэнэтийн зарлага их байна. Иймээс мөнгөө нарийн стратегитэй удирдаарай. Энэ жил эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. Бясалгал, йог, төвлөрөл зэрэг бол зүгээр нэг моод биш. Харин тэнцвэрийг хадгалах нууц зэвсэг гэдгийг санаарай. Эрүүл мэнддээ хийсэн хөрөнгө оруулалт бүхэн эргээд ач тусаа өгнө. Гэр бүлийн амьдралд бага зэрэг үл ойлголцол, хурцадмал байдал үүсч магадгүй. Тэвчээр таны хамгийн том давуу тал гэдгийг санаарай. Ганц бие хүмүүсийн хувьд энэ жил хайр дурлалын бурхны хараанд ахиухан өртөх бололтой. Нээлттэй, үнэнч байдал харилцааг улам бэхжүүлнэ. Ярилцахаас бүү зайлсхий.
 

♉ ҮХЭР

Өөрчлөлт, өсөлтийн жил

Өсөлт хөгжил, элбэг дэлбэг, тогтвортой байдал таных. Ажил мэргэжил, гэр бүл, хайр дурлал, эрүүл мэнд, хувийн хөгжил гээд амьдралын бүхий л талбарт чухал эргэлт тохиох бололтой. Энэ нь зөвхөн танд бус эргэн тойрныхонд тань ч нөлөөлнө. Ялангуяа карьерын хувьд асар их өөрчлөлт орж магадгүй. Жилийн эхэнд нөхцөл байдал тодорхой бус байх ч удалгүй шинэ боломжууд нээгдэнэ. Санхүүгийн байдал сайн байх бөгөөд орлогоо нэмэгдүүлэх шинэ боломжууд нээгдэнэ. Гэнэтийн зардлаас сэрэмжилж, нямбай төлөвлөлттэй байгаарай. Сүлжээ харилцаа, түншлэлээ өргөжүүлэх нь шинэ санхүүгийн гарцыг нээнэ. Энэ жил томоохон худалдан авалт хийх юм уу гэр бүлийн өмч хөрөнгөтэй холбоотой асуудлаа шийдэх бололтой. Эрүүл мэндээ анхаарч, хувийн сахилга бат, дэг журамтай байх хэрэгтэй. Бие махбод болоод сэтгэл зүйн эрүүл мэнддээ ялгаагүй хариуцлагатай хандаарай. Гэр бүлийн амьдралд сорилт болон шагнал хамтдаа ирнэ. Хайртай хүмүүстэйгээ чанартай цагийг хамт өнгөрүүлж, харилцаагаа сайжруул. Ганц бие хүмүүс шинэ харилцаа эхлүүлэхэд таатай байна. Таны сэтгэл татам байдал бусдыг өөрийн эрхгүй татна.

♊ ИХЭР

Хяналтыг гартаа авах жил

Хяналтыг гартаа авах жил айсуй. Амьдралыг урсгал зөнгөөр нь хаялгүй өөрт байгаа бүх боломжоо бүрэн нээхийг хичээгээрэй. Энэ жил танд боломж болон сорилтууд зэрэгцэн ирнэ. Таны дасан зохицох чадвар энд хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа таны карьерт томоохон ахиц дэвшил, өөрчлөлт гарна. Тушаал дэвшиж, үүрэг хариуцлага нэмэгдэж магадгүй. Үүнийг дагалдаад хөдөлмөрийн үр шимээ ч үнэлүүлнэ. Санхүүтэй холбоотой асуудал дээр эрсдэлтэй шийдвэр гаргахаас сэрэмжил. Урт хугацааны зорилгоосоо хазайхгүй байхад алзахгүй. Орлого нэмэгдэж, өмнөх хөрөнгө оруулалтуудаас үр шим нь орж ирнэ. Сэтгэл зүй, бие махбодийн эрүүл мэнддээ эн тэнцүү анхаарал хандуулах хэрэгтэй. Сэтгэл санаа савалж, стресст өртөмтгий байна. Тиймээс амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэх хэрэгтэй. Гэр бүлийн харилцаанд зарим үед тогтворгүй байдал мэдрэгдэж магадгүй. Тэвчээртэй байж, илэн далангүй ярилцсанаар гэр бүлийн холбоо илүү бат бөх болж, эв нэгдэл тогтоно. Ганц бие хүмүүсийн хувьд амьдралыг нь өөрчилж мэдэх хүнтэй учрах магадлал өндөр.
 

♋ МЭЛХИЙ

Бүрэн өөрчлөлтийн жил 
 
2026 он бол таны бүрэн өөрчлөлт шинэчлэлтийн жил. Амжилтын түүхийн гол дүр нь та байх болно. Таны замд тохиолдсон бүх л өөрчлөлт, сорилт, эргэлт таныг илүү сайжруулахад чиглэсэн байх нь. Карьерын хувьд тодорхойгүй, будилаантай байгаа мэт санагдаж магадгүй. Гэхдээ үүнийг саад биш, шат ахих алхам гэж хараарай. Жилийн дунд үеэс жинхэнэ боломжууд таны өмнө нээгдэнэ. Ажил мэргэжлийн зам тань гэрэлтэж, шинэ санал, боломжууд хаалгыг тань тогшино. Бизнес эрхлэгчдийн хувьд түншлэл байгуулах, стратегийн хөрөнгө оруулалт хийхэд маш таатай жил. Таны карьер урьд өмнө төсөөлөөгүй өндөрлөгт хүрэх боломжтой. Жилийн эхээр санхүүгийн зардал нэмэгдэнэ. Гэхдээ удалгүй зүг чиг нь олдож, нөхцөл байдал тогтворжино. Жилийн эцэст санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирсан байна. Гол нь юунд ч яарах хэрэггүй. Эрүүл мэндийн хувьд онцгой анхаарал шаардсан жил байх нь. Жилийн эхээр ядрах, эрч хүч буурах мэдрэмж төрж магадгүй. Энэ бол бие тань өөрчлөлт хэрэгтэйг сануулж буй дохио юм. Гэр бүлийн амьдрал таны тэвчээрийг сорино. Тайван харилцаа, тууштай хандлагын тусламжтайгаар эв нэгдлийг хадгалж үлдэх хэрэгтэй. Ганц бие, болзож буй, эсвэл тогтвортой харилцаатай хэн боловч 2026 онд сэтгэлийн холбоогоо гүнзгийрүүлэх, илүү бат харилцаа үүсгэх боломжтой.
 

♌ АРСЛАН

Өсөлт, шинэ дүрийн жил

2026 он таны хувьд өсөлт, өөрчлөлтийн жил байх болно. Сэтгэл хөдөлгөм шинэ дүрээр та амьдрах бололтой. Таны өмнө тулгарсан сорилт, бэрхшээл бүрийг боломж, давуу тал болгон хувиргаарай. Мөрөөдлийн дүрдээ тоглохоор шалгуулах гэж байгаа жүжигчин мэт мэдрэмж танд төрнө. Сэтгэл түгшмээр боловч үнэ цэнтэй туршлага байх болно. Жилийн эхэнд бие, сэтгэлийн хувьд ядрах мэдрэмж авч магадгүй. Гэхдээ тууштай байдал таны эцэстээ шагнагдах болно. Санхүүгийн хувьд хэмнэлт шаардлагатай жил. Орчлон ертөнц таны санхүүгийн сахилга батыг шалгаад байгаа бололтой. Гэхдээ жилийн дунд үеэс орлого нэмэгдэж, жилийн сүүлээр улам тогтворжино. Энэ жил эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. Ядаргаа, стресс нь өөртөө анхаарал тавих хэрэгтэй гэсэн дохио юм. Гэр бүлийн харилцаа жилийн эхэнд жаахан хурцдаж магадгүй ч удаан үргэлжлэхгүй. Жил өнгөрөх тусам гэр бүлийн харилцаа амар тайван, эв нэгдэлтэй болно. Ганц бие хүмүүсийн хувьд энэ жил яг л олон ангит кино шиг байх бололтой.
 

♍ ОХИН

Тогтвортой ахицын жил

2026 он бол эерэг өөрчлөлтийн жил. Аливаа өөрчлөлт хэр хурдан гэдэгтээ биш хэр тогтвортой вэ гэдэгтээ чухал. Хийж байгаа алхам бүрийнхээ ач холбогдлыг ойлгож, мэдрэх хэрэгтэй. Таны карьер энэ жил зөв чиглэлд ахина. Шинэ боломжууд таны өмнө нээгдэх ч гэлээ үүний тулд багагүй хүчин чармайлт гаргах болно. Жилийн эхний хэдэн сарыг ирээдүйн бат бөх суурь тавих мөч гэж ойлгоорой. Заримдаа ажил хүнд санагдаж болох ч энэ нь ирээдүйд том шагнал авчрах алхам болно. Жилийн эхний хагаст санхүүгийн зарцуулалтдаа анхааралтай байх хэрэгтэй. Санхүүгийн шийдвэр гаргахдаа ухаалаг, стратегитэй хандаарай. Ухаалаг шийдвэр гаргах нь урт хугацааны тогтвортой баялгийг бий болгоно. Эрүүл мэндийн байдал сайн байна. Гэр бүлийн харилцаа жилийн эхэнд бага зэрэг хурцдаж, ойлгомжгүй байдал үүсч магадгүй. Таны тэвчээр эв нэгдлийг хадгалахад тусална. Гэр бүлтэйгээ чанартай, үр бүтээлтэй цагийг өнгөрүүлэх нь зөв. Ганц бие хүмүүс хайр дурлалаа олох магадлалтай. Итгэлцэл, үнэнч байдал таны харилцааны хамгийн хүчирхэг хэрэгсэл болно.
 

♎ ЖИНЛҮҮР

Тэнцвэр ба амжилтын жил

Амжилт, аз жаргалыг авчрах 2026 он айсуй. Та аливаа бүхнийг тэнцвэртэй, эв найрамдалтай байлгахыг хичээдэг хүн юм. Үүнийхээ дагуу ирэх онд ажил амьдралаа удирдан авч явна. Таны өмнө тулгарсан сорилт бүрийг сайхан боломж болгон хувиргаж чадна. Шинэ боломжууд энгийн, тайван байдлаар ирэх бөгөөд та яг л жинлүүр мэт бүхнийг тэнцвэртэйгээр хадгалж чадна. Санхүүгийн байдлаа сайжруулах гэж эртнээс бодож байсан зүйлсээ хэрэгжүүлэхэд тохиромжтой. Мөнгөтэй холбоотой шийдвэр гаргахад мэдээж анхаарал болгоомж чухал боловч өөрийгөө хэт хязгаарлах хэрэггүй. Эрүүл мэндээ ч бас жинлүүрийн ордны хүн гэдгээ харуулж тэнцвэртэй авч явах шаардлагатай байна. Шаардлагатай үед яаралтай арга хэмжээ авах гэхээсээ илүү амьдралдаа тогтсон зөв дадал зуршлыг хэвшүүлээрэй. Ажил, амралт, дасгал хөдөлгөөн, тогтвортой хооллолт хоорондын тэнцвэрийг хангаж, бие сэтгэлийн эрүүл мэндээ дэмжээрэй. Хайр дурлалын харилцаа тань романтик байна. Таны сэтгэл хөдлөл улам нарийн төвөгтэй байх бололтой. Итгэлцэл болон нээлттэй байдал таны супер хүч болно.
 

♏ ХИЛЭНЦ

Өөрийгөө шинээр нээх жил

2026 он бол таны өөрийгөө шинээр нээх жил. Олон өөрчлөлт, шинэчлэлт дундаас та өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг гаргаж ирж чадна. Таны өмнө тулгарсан бүх саад бэрхшээл илүү том боломж руу хөтөлнө. Жилийн эхээр өрсөлдөөн ихэсч, ачаалал нэмэгдэж, таны анхаарал төвлөрөл, тууштай байдлыг шалгана. Энэ нь таныг мөрөөдлийн ажилд тань бэлтгэж байгаа дасгал гэдгийг санаарай. Санхүүгийн хувьд жилийн дунд үеэр зарим гэнэтийн зарлага гарч магадгүй. Мөнгийг зөв удирдаж чаддаг гэдгээ харуулах цаг тань иржээ. Гэхдээ сайн мэдээ гэвэл хэмнэлт, төлөвлөлт бүхнийхээ үр шимийг жилийн эцэст үзнэ. Эрүүл мэнд таны бүх амжилтын суурь байх болно. Жилийн эхний хагаст стресс, нойр, хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой гэнэтийн бэрхшээлүүд гарах магадлалтай. Тогтмол дасгал, бясалгал, эрүүл хооллолт танд зайлшгүй шаардлагатай. Гэр бүлийн хүрээнд таны үүрэг хариуцлага ихээхэн нэмэгдэнэ. Тэвчээртэй, тодорхой байхгүй бол үл ойлголцол үүснэ. Ганц бие хилэнцийн ордныхны хувьд хайр дурлалын асуудал хамаг анхаарлын төвд байна. Сэтгэл хөдлөлөө зөв хянах нь хамгийн чухал.
 

♐ НУМ

Амжилтын гол дүр.

2026 онд та өөрийгөө амжилтын гол дүр гэж төсөөлөөрэй. Танд тохиолдож буй бараг бүх л үйл явдал таныг илүү сайжруулахад чиглэж байна гэж олйгоорой. Ажил мэргэжлийн талбарт хэт их сорилт, бэрхшээл тулгарах нь эргэлзээ үүсгэж, толгой эргүүлж магадгүй. Гэхдээ тууштай байдал бол таны супер хүч, тэвчээр таны луужин байх болно. Жилийн хоёрдугаар хагасаас таны ажил амьдрал улам тэгширч, амжилттай байна. Шинэ албан тушаал, түүнийг дагалдсан сонирхолтой даалгаврууд таныг хүлээж байна. Санхүүгийн тал дээр санаа зовох хэрэггүй. Харин эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Бие, сэтгэлийн эрүүл мэндээ эн тэнцүү анхаарч чадвал олон боломжоо амжилттай ашиглаж чадна. Гэр бүлийн амьдрал эрээнтэй, бараантай байна. Үл ойлголцлыг тайван ярилцах замаар шийдээрэй. Үүрэг хариуцлага, санхүүгийн ялгаатай байдал зэргээс болж маргалдаж магадгүй. Гэр бүлийн ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, үр хүүхдэдээ чанартай цаг гаргаарай. Ганц бие хүмүүс хайр дурлалд азтай одтой байна. 2026 оныг та хайртай хүнтэйгээ хамт үдэх болов уу.
 

♑ МАТАР

Карьерын суурь тавих жил.

2026 он бол тогтвортой өсөлтийн жил. Урт удаан хугацаанд таныг дагах амжилтаа энэ онд л та бүтээнэ. Алдар хүнд, удирдах албан тушаал танд ойрхон байна. Мэдээж энэ бүхнийг хөдөлмөрлөхгүйгээр амар хялбар замаар олж авна гэж байхгүй. Жилийн турш асар их үүрэг хариуцлага нуруун дээр тань байж, сахилга бат, тууштай байдлыг тань сорино. Та өөрийн эзэнт гүрнээ барьж байна гэж төсөөлөөрэй. 2026 он үндсэндээ таны карьерын суурийг бат бөх тавих жил. Санхүүгийн зөв төлөвлөлт, тогтвортой орлого хамгийн чухал. Жилийн эхэн үеэр түргэн ашиг олох гэж адгаж, сэтгэл хөөрлөөр мөнгө зарцуулахаас зайлсхий. Хадгаламж, урт хугацааны хөрөнгө оруулалтад анхаарснаар тогтвортой үр дүн гарч эхэлнэ. Эрүүл мэнд бүх амжилтын суурь болно. Ажил их байснаар стресстэж, эрч хүчээ барж магадгүй. Биеэ чагнаж, тэнцвэртэй амьдралын хэв маягийг баримтлаарай. Гэр бүлийн амьдрал сорилттой байна. Гэхдээ жилийн эцэст бүх зүйл сайнаар шийдэгдсэн байх болно. Ганц бие хүмүүс хайр дурлал багагүй цаг, анхаарал зарцуулах бололтой.
 

♒ ХУМХ

Онцгойрч ялгарах жил 
 
2026 он бол таны онцгойрч ялгарах жил. Онцгой авьяас, хүч чадлаа ил гаргах боломж гарна. Өөрт олдсон бүх боломжоо бүтээлчээр ашиглахыг хичээгээрэй. Жилийн эхэнд бие, сэтгэлийн хувьд ядарч магадгүй ч тэвчээртэй байхыг зөвлөе. Жилийн дунд үеэс хүчин чармайлт бүхэн тань үр дүнгээ өгч, амжилтад хүрч чадна. Санхүүгийн байдал дундаж байна. Зарцуулалтаа зөв төлөвлөх нь хамгийн чухал. Жилийн дунд үеэс орлого нэмэгдэж, жилийн сүүлээр улам тогтворжино. Оюун санааны тогтвортой байдлыг олохын тулд дасгал хөдөлгөөн, бясалгал зэргийг амьдралдаа хэвшүүлээрэй. Гэр бүлийн харилцаанд бага зэрэг үл ойлголцол гарах ч энгийн бөгөөд шударга байх нь асуудлыг шийдэх түлхүүр болно. Хостой, хосгүй гэдгээс үл хамааран хайр дурлал анхаарлын төвд байх жил. Жилийн эхний сарууд ялангуяа бага зэрэг драматай байх бололтой. Итгэлцэл, үнэнч байдал таны супер хүч болно. Ганц бие хүмүүс урт хугацаанд хамт байх хүнээ олж, утга учиртай харилцаа үүсгэж магадгүй.
 

♓ ЗАГАС

Өөрчлөлтийн аяллын жил
 
Урсгалыг дагаж сэлэхгүй, өөрчлөлт шинэчлэлтийн аялалдаа гарах цаг тань иржээ. Өөдрөг бөгөөд бүтээлч байгаарай. Таны карьерын хувьд утга учиртай боломжууд гарч, албан тушаал ахиж ч магадгүй. Зарим зүйл дээр дотоод хүнээ сонсож, зөн совингоо дагахад буруудахгүй. Мөн сахилга баттай байдлаа ч бүү алдаарай. Аливаа ажлыг хойшлуулах нь энэ жил таны хамгийн том дайсан болно. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байх ч гэлээ жилийн эхэн үед зарим гэнэтийн зардал гарч магадгүй. Мөнгө санхүүгээ анхааралтай төлөвлөж, сэтгэл хөдлөлийн худалдан авалтаас зайлсхийгээрэй. Хадгаламж, ухаалаг хөрөнгө оруулалт, гэр бүлийн дэмжлэг таны санхүүгийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ. Эрүүл мэнд, боловсрол, аялалд багагүй мөнгө зарцуулна. Жилийн эхний хагаст стрессээс үүдэлтэй ядаргаанд өртөх магадлалтай. Амарч байгаагаа залхуурч байна гэж бодож шаналах хэрэггүй. Өөртөө цаг гаргаарай. Гэр бүлийн харилцаа тайван, бүрэн дүүрэн байна. Аливааг өргөн өнцгөөс харах чадвар тань маргааныг шийдвэрлэх түлхүүр болно. 2026 онд та гэр бүлийнхнийхээ сэтгэл зүйн сайн сайхан байдлыг тэтгэх төв нь байх бололтой.
 
2026 он бол таны жил | Өрнийн зурхай
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0