Цөөн үгээр:
  • Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Буга олноороо идээшилдэг цэгүүдэд 120 боодол өвс тавьж өглөө
3 сар өмнө   224
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захираанаас судалгааны дагуу уулын буга зэрэг амьтан идээшилдэг 14 цэгт өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн 7 хоног бүр өвс тавьж өгч байна. Тухайлбал, Богдхан уулын Нүхтийн аманд энэ сарын 26-ны өдөр 50 боодол, Хүрхрээгийн аманд 2 хэсэг газар 40 боодол, өнөөдөр Манзуширын аманд 30 боодол гээд нийт 120 боодол буюу 2,5 тн өвс байршуулж биотехникийн арга хэмжээ авлаа
 
Амьтны тухай хуульд заасны дагуу зэрлэг амьтны амьдрах орчинг сайжруулах, хамгаалах, тоо толгойг хамгаалах, идэш тэжээлийн хомсдлоос сэргийлэхээр Богдхан уулын дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авах цэгийг хөхтөн амьтны тархац судалгааг үндэслэн тогтоожээ. 
 
Буга олноороо идээшилдэг цэгүүдэд 120 боодол өвс тавьж өглөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0