Цөөн үгээр:
  • Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Мөсний зузаан олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байна
2 сар өмнө   204
Манай орны ихэнх гол мөрөн, нуур энэ сарын 2-ны байдлаар битүү мөстэй, зузаан нь өмнөх арав хоногийнхоос 5-40 см нэмэгдэж, 35-155 см болжээ.
 
Гэсэн ч зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үеийнх болон олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлэв.
 
Цаашид цаг агаар хүйтэрч, мөсний зузаарах ч нуурын толио, гол мөрний уртын дагууд энэ нь харилцан адилгүй байх юм. Мөсний даац нь хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд, малчид, тээвэрчид цаг хожих, зам товчлох зорилгоор гол, нуурын мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулжээ. 
 
Мөсний зузаан олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0