Цөөн үгээр:
  • Э.Бат-Амгалан "Хотын дарга болно" гэх мэдээлэл ташаа
  • Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
БАЯНХОНГОР: Хонгор нутагт эрт үеэс хүн амьдарч байсныг гэрчлэх олдворууд олон байдаг
7 цагийн өмнө   144
Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт эрт дээр үеэс хүн амьдарч байсан ул мөр археологийн олон олдвороор батлагддаг.
 
Хүн төрөлхтөн бий болоод хамгийн урт удаан үргэлжилсэн үе бол чулуун зэвсгийн үе. Эне үеийг дотор нь хуучин үе буюу палеолит, дунд үе буюу мезолит, шина үе буюу неолит гэж хувааж үздэг байна. Тухай тухай үед холбогдох олдворуудын талаар "Хонгор нутгийн өв эрдэнэ" номонд тоймлон оруулжээ.
 
Доод палеолит буюу 800 жилийн тэртээгээс монгол нутагт анх хүн амьдарч ирсэн гэж үздэг. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйн суурингаас гол төлөв бор шаргал өнгийн чулуугаар хийсэн дурсгалууд олдсон ба давхаргуудад хийсэн
шинжилгээгээр тухайн бус нутаг шилмүүст ойтой чийглэг дулаан уур амьсгалтай байсан нь тогтоогджээ. Харин Баянхонгор аймгийн Өлзийт сумын Нарийн голын хөндийн суурингаас ногоон саарал өнгийн хайрган чулуугаар хийсэн 212 ширхэг олдвор олдсон ба бусад дурсгалтай харьцуулан насжилтыг нь 500 мянган жил гэж тогтоосон байна
 
Дунд палеолитын үе бол дэлхийн цаг агаар хүйтэрч мөстлөгийн үе эхэлсэн байсан цаг. Амьтан ургамлын аймагт өөрчлөлт ороод зогссонгүй хүний бие хүртэл өөрчлөгдөж байжээ. Энэ үеийн хүний араг яс олдсон германы газрын нэрээр энэ үеийн хүмүүсийг неандертал хүн гэдэг байна. Тухайн үеийн том ололт бол хүн гал гаргаж түүнийгээ ашиглаж сурсан явдал байв. Доод палеолитын үед байгалийн бэлэн гал, галт уулын болон аянга цахилганы гал хэрэглэж байсан бөгөөд энэ үед хамаарах гол дурсгал нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сум Уранхайрхан уул юм.
 
Дээд палеолитын үе одоогоос 40-35 мянган жилийн өмнө эхэлж, 12-10 мянган жилийн өмнөх хүртэл үргэлжилнэ. Хүний гавлын яс томорч үг ярианы эрхтэн хөгжиж эрүү одоогийн хэв шинжийг олж орчин үеийн хүн хомосапейнис үүсчээ. Огтлох, цоолох, хусах зэрэг багажууд эне үед модон бариултай болсон байна. Дээд палеолитед холбогдох дурсгал нэлээд олон бий. Баянхонгор Түйн голын сав болон Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Чихэн агуйн хонгилд хийсэн малтлагын явцад хөрсний доод давхаргаас дээд палеолитын чулуун зэвсгүүд олджээ. Малтлагаас олдсон ясанд хийсэн шинжилгээгээр 27-24 мянган жилийн өмнөх үед холбогдох нь тогтоогдсон байна.
 
Шинэ чулуун зэвсэг буюу неолитын үеийн гол онцлог нь чулууг сайтар зүлгэж билүүдэх, өнгөлөх, хөрөөдөж ховил гаргах, өрөмдөж цоолох аргыг сэдэж олсонд оршино. Олс, дээс зэрэгт нарийн ширхэгтэй элс шигүүлээд түүгээрээ хөрөөдөж чулуун эдлэлд ховил гурив гаргах, модон өрөмний үзүүрт мөн нарийн ширхэгтэй элс шигтгэн өрөмдөж чулуун зэвсгүүдэд нүх гаргаж цоолох болжээ. Ийм аргаар гол төлөв сүх, ойль хийдэг болсон байна. Энэ үед хамаарах гол дурсгал нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Баян-Өндөр сумын Саальтын агуй юм.
БАЯНХОНГОР: Хонгор нутагт эрт үеэс хүн амьдарч байсныг гэрчлэх олдворууд олон байдаг
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0