Цөөн үгээр:
  • Э.Бат-Амгалан "Хотын дарга болно" гэх мэдээлэл ташаа
  • Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
Монгол Улс АНУ хооронд шууд нислэг эхлүүлэхэд техникийн туслалцаа үзүүлнэ
21 цагийн өмнө   115
Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл хангах хүрээнд АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-аас нисэхийн аюулгүй байдлын стандартын чиглэлээр 2.6 сая ам.долларын өртөгтэй техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлнэ.
 
Үүнээс АНУ-ын Худалдаа хөгжлийн агентлаг 2.2 сая, “Викс групп” 390 мянган ам.долларыг хамтран санхүүжүүлэхийг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам мэдээллээ.
 
АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-аас монголын талд техникийн буцалтгүй тусламж олгох хэлэлцээрт Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд, АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн орлогч дарга Томас Харди гарын үсэг зурсан юм.
 
Гарын үсэг зурах үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ, “Энэ хэлэлцээр нь хоёр улсын агаарын тээврийн салбарын харилцааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ Монгол Улс, АНУ хооронд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг сайжруулах стратегийн чухал ач холбогдолтой”-г тэмдэглэж, иргэний нисэхийн салбарт АНУ-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа нь Монгол, Америкийн стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн бодит илэрхийлэл гэдгийг онцолжээ. 
Монгол Улс АНУ хооронд шууд нислэг эхлүүлэхэд техникийн туслалцаа үзүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0