Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Ойрх Дорнодын орнуудад Ираны пуужин, дроны цохилтод өртсөн улсуудын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд туслах санал гаргажээ. Тэрбээр Украины агаарын хамгаалалтын туршлага, дрон эсэргүүцэх тактик, мэргэжилтнүүдийг илгээх боломж байгааг онцолсон байна.
Зеленскийгийн хэлснээр Ойрх Дорнодын улс орнууд Ираны пуужин, дронуудын аюулд өртөж байгаа өнөөгийн нөхцөлд Украины туршлага, технологи хамгийн их хэрэг болох юм.
Зеленский хэлэхдээ “Ойрх Дорнодын удирдагчид Оросын ерөнхийлөгч В. Путинтэй хэлэлцэж Украинд нэг сарын хугацаанд гал зогсоон хэлэлцээрт хүрсэн тохиолдолддээрх тусламжийг үзүүлэх боломжтой” гэжээ.
| Зеленский Ираны цохилтод өртсөн Ойрх Дорнодын орнуудад туслах санал гаргав |
|