Цөөн үгээр:
  • Газар олгох эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ
Хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна
8 цагийн өмнө   149
Цахим орчинд охид нэгнээ зодож буй бичлэг тархсан. Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад: 
 
“2026 оны 3 дугаар сарын 9-ний шөнө цахим сүлжээнд хүүхдүүд бусдыг зодож дээрэлхэж байгаа бичлэг тавигдсан. Тухайн бичлэгтэй холбоотой хэргийг цагдаагийн байгууллагаас 2026 оны 3 дугаар сарын 6-ны өдөр илрүүлээд шалгалтын ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байгаа. Дээрх хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна. Урд өмнө дээрэлхэлтийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан, мөн өмнөх дээрэлхэлттэй холбоотой эцэг эхчүүдээс өргөдөл, гомдол, хүсэлт байгаа.
 
Гэмт хэрэг, зөрчил үйлдээд бичлэг хийдэг, эд зүйл, мөнгө нэхдэг үйлдлийг удирдан зохион байгуулаад байгаа 2 охин, 2 эрэгтэй хүүхэд байна. Насанд хүрээгүй хүүхдийг үл ялах зүйлээр шалтаглан хүүхдүүдийг дээрэлхдэг байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
 
Шалгалтын явцад зодож, үг хэлээр доромжилж, бие махбодод нь гэм хор учруулсан нь тогтоогдсон. Бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн зөрчил тогтоогдоогүй. Хэрэв бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай байдаг. Хүүхдийн амь насанд хохиролтой хүнд гэмтэл учруулсан бол 5-12 жил хүртэл хорих ял шийтгэдэг” гэх мэдээллийг өглөө.
Хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0