Цөөн үгээр:
  • Газар олгох эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ
8 цагийн өмнө   159
Уяач Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтуун нар нь хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
 
Тэгвэл тус хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр /2026.03.05/ тус хэргийг хэлэлцээд,
 
  • Д.Тэсмэндэд 5.3 жилийн,

  • С.Бэгзжавт 5.2 жилийн,

  • С.Болд, А.Уранцэцэг нарт 2.6 жилийн,

  • Б.Болоргэрэлд 3.2 жилийн хорих ял,

  • харин Ц.Тогтуун, Т.Бат-Эрдэнэ нарт 3 жилийн, Ж.Хангалд нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна. 

 
Хэргийн талаар эргэн сануулахад, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч С.Бэгзжав нь өвчтөн болох А.Уранцэцэг, Б.Болоргэрэл нарт морфин бичиж өгдөг байсан бөгөөд тухайн өвчтөнгүүд нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт тариагаа худалдан борлуулдаг байсан байдаг. Улмаар Б.Тэсмэнд гэгч нь уг эм, бэлдмэлийг нийслэл рүү тээвэрлэн борлуулсан хэрэгт холбогдсон бол уяач Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтуун болон Т.Бат-Эрдэнэ нар нь худалдан авч хэрэглэж байгаад баригдсан юм. 
 
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0