Цөөн үгээр:
  • АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
  • Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
3 цагийн өмнө   136
“Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрэл бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт холбогдож, ял шийтгэгджээ.
 
Тодруулбал, Г.Энэрэл нь өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард өөрийн найз охин болох Н-ын биед халдсан гэх хэрэгт холбогдсон байдаг. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байсан юм. Харин Сүхбаатар дүүргийн прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл буюу бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийг энэ сарын 09-ний /2026.03.09/ өдөр хэлэлцээд Г.Энэрэлийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна. 
 
“Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрэл өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан зэрэгт холбогдож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн үзэж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж байжээ. 
 
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. 
 
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0