Цөөн үгээр:
  • АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
  • Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
2 цагийн өмнө   160
Монгол Улсын хэмжээнд дижитал хог хаягдлыг бууруулах, зөв хэрэглээний дадлыг төлөвшүүлэх зорилготой “Digital CleanUP Mongolia in 2026” төсөл амжилттай хэрэгжиж, олон нийтийг хамарсан бодит үр дүнд хүрчээ.
 
 
Төслийн хүрээнд хийгдсэн онцлох ажлуудаас дурдвал:
 
1. Үе тэнгийн сургалт: Дижитал орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 60 сургагч багш бэлтгэж, мэдээллийг илүү хүртээмжтэй түгээх тогтолцоо бүрдүүлсэн.
2. Боловсролын салбар: Нийт 87 ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад дижитал хэрэглээний соёлыг таниулж, 3 их сургуулийн оюутнуудыг сургалтад хамруулжээ.
3. Байгууллагын менежмент: Төрийн болон төрийн бус 12 байгууллагад өгөгдлийн зохистой менежментийн ач холбогдлыг таниулж, мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарч ажилласан байна.
 
Мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар, энэхүү төсөл нь зөвхөн мэдээлэл түгээх бус, иргэд болон залуучуудын дунд хэрэгцээгүй өгөгдлийг цэгцлэх, хариуцлагатай хэрэглээг хэвшүүлэх соёлын суурийг тавьж чадсан байна.
 
 
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0