Цөөн үгээр:
  • Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Сүхбаатар аймгийн 53,8 хувь нь түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд байна
15 цагийн өмнө   142
Сүхбаатар аймгийн нийт нутгийн 46,2 хувь нь түймрийн эрсдэл аюултай, 53,8 хувь нь түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.
 
Энэ хавар аймгийн хэмжээнд хээрийн түймэр долоон удаа гарчээ. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 10-нд Сүхбаатар, Асгат сумдын гурван газарт хээрийн түймэр гарч, аймгийн Онцгой байдлын газар, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баруун-Урт, Сүхбаатар, Асгат сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, уул уурхайн байгууллагууд болон орон нутгийн иргэд хамтран түймрийг унтраасан байна.
 
Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбоотойгоор хээрийн гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Иймд иргэд, малчид, тээвэрчдийг ил гал түлэхгүй байх, тамхи, шүдэнзний галыг бүрэн унтраах, хог, өвс шатаахгүй байж галын аюулгүй байдлаа сайтар хангахыг анхаарууллаа.
Сүхбаатар аймгийн 53,8 хувь нь түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0