Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
К.Роналду 970 дахь гоолоо орууллаа
2 долоо хоног өмнө   150
Саудын Арабын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 30 дугаар тойргийн тоглолтод “Аль-Наср” баг өөрийн талбайд “Аль-Ахли” багийг 2:0 харьцаагаар хожлоо.
 
Гоолуудыг Криштиану Роналду (76 дахь минут), Кингсли Коман (90) нар оруулжээ. Хөл бөмбөгийн түүхэн дэх шилдэг довтлогч К.Роналдугийн хувьд энэ гоол бол тамирчны замналдаа оруулсан 970 дахь гоол нь юм.
 
"Аль-Наср" баг 79 оноотойгоор Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээний хүснэгтийг тэргүүлж байгаа бол "Аль-Ахли" баг 66 оноотойгоор 3 дугаар байрт явж байна.
 
Тус тэмцээний туршид бүх баг 34 тоглолт хийж бөгөөд “Аль-Наср” баг ард нь яваа “Аль-Хилал” багаас 8 оноогоор илүү байгаа бөгөөд тавдугаар сарын 12-нд Роналдугийн баг өөрийн талбайд “Аль-Хилал”-ыг хүлээн авна.   
К.Роналду 970 дахь гоолоо орууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0