Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
13 цагийн өмнө   269
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яам болон харьяа байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдийн ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Ерөнхийлөгч эдийн засгийн бодлого боловсруулан хэрэгжүүлэгч, шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа эрхмүүдэд талархал илэрхийллээ.
Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
 
Өнгөрсөн жил эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7.7 тэрбум ам.доллар болж, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрснийг Ерөнхийлөгч тодотголоо. Мөн онд экспорт 15.7 тэрбум долларт хүрсэн байна. ​
Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж, улмаар экспортлогч улс болохын төлөө төр, засаг, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид бүх талаар хамтран ажиллах шаардлагатай гэж үздэгээ хэллээ.
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн дагуу 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах учиртайг ч санууллаа.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж байна. Мөн “Цагаан алт” хөдөлгөөн хэрэгжсэнээр самнасан ноолуурын экспорт гэхэд л 5 дахин нэмэгдэж, 330 сая ам.долларт хүрсэн юм.
Экспортын бүтцийг төрөлжүүлэх, эрчим хүч, тээвэр логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажиллах хүчний оролцоог  нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэллээ.
 
Цаашид:
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр,
Байгалийн хийн хоолой дамжуулах,
Нүүрс, пиролизийн үйлдвэр,
Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк,
Ган боловсруулах аж үйлдвэрийн парк,
Хил дамнасан төмөр замуудын холболт,
Алтанбулаг-Замын үүд чиглэлийн олон улсын зам,
Жоншны үйлдвэр зэрэг томоохон төслийг төр, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх юм байна.
 
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0