Цөөн үгээр:
  • Юнител группийн ажилтнууд 8 дахь жилдээ сайн дураараа цусаа хандивлалаа
Нугалардаг iPhone Ultra ба Dark Cherry өнгө
6 цагийн өмнө   385

Дэлхийн технологийн гигант Apple компани 2026 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр "Surprise and shine" нэртэй намрын ээлжит томоохон танилцуулга арга хэмжээгээ зохион байгуулахаар албан ёсоор товлоод байна. Төхөөрөмж хариуцсан дэд ерөнхийлөгч асан Жон Тернус (John Ternus) гүйцэтгэх захирлын хувиар анх удаа тус арга хэмжээг удирдаж байгаагаараа онцлог юм. 

Энэ удаагийн танилцуулгаар Apple стратегийн томоохон өөрчлөлт хийж, зөвхөн дээд ангиллын (Pro) болон цоо шинэ премиум загваруудаа онцолно гэж технологийн шинжээчид мэдээлж байна. Харин энгийн iPhone 18 загварыг 2027 оны хавар хүртэл хойшлуулжээ. 

Анхны нугалардаг утас: iPhone Ultra 

Арга хэмжээний хамгийн хамгийн том сюрприз нь Apple-ийн анхны нугалардаг дэлгэцтэй утас байх бөгөөд "iPhone Ultra" нэрээр зах зээлд гарахаар хүлээгдэж байна. Ном шиг нээгддэг хоёр дэлгэцийн бүтээцтэй, титан хүрээ бүхий тус төхөөрөмж нь хэрэглэгчид нэгэн зэрэг олон програм дээр ажиллах боломжийг олгох юм. 

iPhone 18 Pro ба Pro Max

Хүчин чадлын үсрэлт  Шинээр танилцуулагдах iPhone 18 Pro загварууд нь дараах гол технологийн дэвшлүүдийг агуулна

  • 2nm A20 Pro чипсет: TSMC-ийн 2 нанометрийн технологиор үйлдвэрлэсэн A20 Pro чип нь гүйцэтгэлийг 18 хүртэл хувиар нэмэгдүүлж, эрчим хүчний зарцуулалтыг 30 хувиар бууруулна. 
  • Мэргэжлийн түвшний камер: Камерын үндсэн линз нь гэрлийн оролтыг физик байдлаар тохируулдаг "Variable Aperture" технологитой болох бөгөөд Pro Max загвар нь 6x оптик зоомтой болно
  • Багассан Dynamic Island: Face ID мэдрэгчийг дэлгэцэн дор байрлуулснаар дэлгэцийн дээд талын “арал” багасах чиглэлтэй байна. 
  • Шинэ өнгөнүүд: Энэ жилийн тусгай өнгөөр Dark Cherry (бараан интоор) болон цайвар цэнхэр өнгө тодорч байна. 

Бусад танилцуулагдах төхөөрөмжүүд 

Арга хэмжээний үеэр ухаалаг утаснаас гадна хэрэглэгчдийн дуртай цувралууд шинэчлэгдэнэ:

Apple Watch Series 12 & Ultra 4: Хиймэл интеллект болон Siri-гийн ажиллагааг дэмжих S11 чиптэй, эрүүл мэнд болон дагуул сүлжээний холболт нь улам сайжирна. 

AirPods 5: Шуугиан бууруулагчтай (ANC) болон энгийн гэсэн хоёр өөр хувилбараар шинэчлэгдэн гарна. 

Шинэ төхөөрөмжүүдийн урьдчилсан захиалга 9 дүгээр сарын 12-ноос эхэлж, 9 дүгээр сарын 18-ны өдрөөс албан ёсоор борлуулагдаж эхлэх төлөвтэй байна

Нугалардаг iPhone Ultra ба Dark Cherry өнгө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0