Хиймэл оюун ухаан болон робот техникийн үсрэнгүй хөгжил нь дэлхийн хөдөлмөрийн зах зээлийг үндсээр нь өөрчилж байгаа бөгөөд Билл Гейтс болон технологийн салбарын бусад нөлөө бүхий эрхмүүд ойрын 20 жилд сая сая ажлын байрны бүтцийг эрсдэлд орохыг сануулан анхааруулж байна. Өмнөх аж үйлдвэрийн хувьсгалуудаар ихэвчлэн биеийн хүнд хөдөлмөрийг механижуулж байсан бол энэ удаагийн технологийн давлагаа хамгийн эхэнд мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх зэрэг оюуны ба офисын ажилчдын салбарыг хамгийн ихээр заналхийлж байна.
Анхан шатны код бичих, алгоритм боловсруулах программчид, санхүүгийн тооцоолол хийдэг нягтлан бодогчид болон аудиторууд хиймэл оюуны системд зардлаар ч, хурдаар ч түрэгдэх эхний эгнээнд явж байна. Мөн теле-борлуулалт, харилцагчийн үйлчилгээний оператор, текст болон өгөгдөл шивэгчид, орчуулагчид зэрэг тогтсон загвар, хэвшмэл дүрэмд суурилж ажилладаг мэргэжлүүдийн орон зай хумигдаж эхэллээ. Мэдээллийг нарийн нарийвчлалтайгаар боловсруулдаг хууль зүйн туслахууд болон маркетингийн контент бүтээгчдийн ажлыг генератив хиймэл оюун ухаан секундийн дотор гүйцэтгэх чадвартай болоод байна.
Ухаалаг системүүд хөгжихийн хэрээр асуудал зөвхөн офисын ширээний ард дуусахгүй гэдгийг Билл Гейтс болон салбарын манлайлагчид онцолж байгаа юм. Хүн дүрст роботуудын хөгжил хурдассанаар агуулахын логистик, барилгын анхан шатны угсралт, худалдааны төвүүдийн касс болон бараа өрөгчдийн физик хөдөлмөрийг орлох эрсдэл бий болов.
Иймд нийгэм болон хувь хүмүүсийн хувьд зөвхөн нэг мэргэжилд тулгуурлах бус, хиймэл оюунтай хамтран ажиллах, шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал болон хүний сэтгэл зүйн тордолтод суурилсан харилцааны чадваруудыг эзэмших нь ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд үлдэх хамгийн чухал хөшүүрэг болж байна.
| Ойрын 20 жилд эрсдэлд орох мэргэжлүүд |
|