Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Д.Сүхбаатар жанжны эдэлж байсан жинст малгай
5 жил өмнө   1563
 Өнөөдөр Жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдөр тохиож байна. Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолынг мандуулах их үйлсийг удирдан, манлайлж хожим нь ард түмний баатар, домогт жанжин болсон Дамдины Сүхбаатарын эдэлж байсан Ёслолын жинст малгайг толилуулж байна.
 
Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалж буй Д.Сүхбаатарын жинс малгай.
 
Хүрэн чулуун жинстэй дугуй хилэн малгайн шовгор оройны өндөр нь 14 см, хүрэн чулуун жинс нь отгоны ногоон писүү чулуун гуурстай жинс гуурсны суурийг алт шармал бөгөөд угалз цэцэг хээтэй мөнгөөр хийжээ. Малгайн олон хунисан нарийн гозгор оройг улаан эрээн торгоор дугуй хилэн малгайн туургийг цэнхэр торгоор доторлож гадаргыг эргэн тойрон хар хилэнгээр тус тус өнгөлсөн байна. Бүч нь хан бугуйвч, хатан сүйх хээтэй улаан ягаан торгон бүч түүнийг хөх даавуугаар доторложээ.
Д.Сүхбаатар жанжны эдэлж байсан жинст малгай
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0