Цөөн үгээр:
  • 13 настай хүүхдийг хүчиндсэн цагдаад 12 жилийн хорих ял оноожээ
МАЛЧДАД ЗОРИУЛЖ ХҮҮХДҮҮДЭЭС “ТАТВАР” АВАХ НЬ ХЭР ЗОХИСТОЙ ВЭ
7 жил өмнө   764

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын  хамтарсан удирдамж эцэг эхчүүдийг бухимдуулахад хүргээд байна.

Энэхүү удирдамжийн дагуу сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээс “татвар” нэхэх аяныг эхлүүлсэн байх юм. “Хайрцаг дүүрэн хайр” хэмээн нэрлэсэн энэхүү аяны хүрээнд хүүхэд бүрээс малчдын хэрэгцээнд нийцсэн гэх бараа бүтээгдэхүүнийг хураалгахыг шаардсан байна. Ингэхдээ малчдад хэрэгцээтэй байгаа эд зүйлсийн жагсаалтыг гаргаж, хүүхдүүдийг заавал авч ирэх шаардлага тавьж байгаа гэнэ. Энэхүү аян нь нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хамрах юм.

Албаныхан энэхүү аянг хүүхэд залуучуудад хүнлэг энэрэнгүй үзэл төлөвшүүлэх, бусдын зовлонг нэмгэлэх, хүмүүст сайн санааны дэмжлэг үзүүлэх сургах, зуданд нэрвэгдсэн малчин өрхүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой хэмээн тодотгосон байна. 

Хаваржилт хүндэрч, зудын аюулд өртсөн малчдад туслах сайн санааны үйлсийг буруутгах аргагүй. Гэхдээ насанд хүрээгүй хүүхдүүдээс хандив нэрийн дор “татвар” хурааж байгаа нь олон нийтэд таатай бус байгааг удирдамжийн тамгалсан Боловсролын газрын дарга Ж.Гантулгад сануулах нь илүүц биз.

МАЛЧДАД ЗОРИУЛЖ ХҮҮХДҮҮДЭЭС “ТАТВАР” АВАХ НЬ ХЭР ЗОХИСТОЙ ВЭ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0