Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Янданд утаа шүүгч суурилуулахаас татгалзсан ШАЛТГААН
5 жил өмнө   449
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.
 
Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр улсын төсөвт тусгасан таван ажлын зардлыг бууруулах, 13 ажлын зардлыг нэмэгдүүлэхээр болсон. Онцлоход агаарын бохирдлыг бууруулах зардлыг 80 тэрбум төгрөгөөр бууруулав. Ингэснээр гэр хорооллын айл өрхийн янданд утаа шүүгч тавих төсөв хасагдаж байна гэсэн үг юм.
 
 Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мэдээлэл өгсөн. Түүний мэдээлэлд янданд утаа шүүгч суурилуулахаас татгалзсан шалтгааныг тодорхой дурдсан байна. Тодруулбал, тэрбээр "Засгийн газраас 2019 оны төсөвт Агаар, орчны бохирдлыг бууруулахад зориулж 146 тэрбум төгрөг зарцуулахаар оруулж ирсэн. Үүний 100 орчим тэрбумыг нь гэр хорооллын айлуудын янданд индукцийн төхөөрөмж суурилуулах, худалдан авахад зарцуулна гэсэн байсан. Энэ төхөөрөмж нь туршигдаагүй, цөөн тооны айлд хэрэглүүлж туршсан ч иргэдийн зүгээс зуухны таталт эрс муудсан талаар телевизийн нэвтрүүлэгт ярьсан байна. Мөн тус төхөөрөмжийг үнэгүй тараасан ч сар бүр 20 гаруй мянган төгрөгийн цахилгааны зардал гарна. Цаашилбал хотын эрчим хүчний системд нөлөөлж, хот нийтээр тог унтрах эрсдэл үүсэх магадлалтай байгаа учраас энэ төхөөрөмжийг ашиглах боломжгүй гэж үзлээ" гэжээ. 
 
Тэгэхээр энэ жилдээ янданд утаа шүүгч суурилуулахгүй гэсэн үг юм байна. Учир нь хотын эрчим хүчний системд нөлөөлж, нийслэлийг тоггүй болгох эрсдэлтэй аж. 
 
Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Татвар төлөгчдийн мөнгө гэдэг хэн дуртай хүний гарын салаагаар орж урсдаг мөнгө биш.Туршилт хийгдээгүй, үр дүн нь ойлгомжгүй санаачилгад сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж асуудлыг шийдэж болохгүй. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд бид нэг аргаар агаарын бохирдолтой тэмцээд үр дүнд хүрэхгүй талаар тусгасан. Тиймээс үлдэж буй төсөвтөө багтаагаад сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх,  хөнгөлөлтэй үнээр халаагуур олгох, эрчим хүчний шөнийн тарифыг тэглэх гэх мэт аргуудаа хослуулан хэрэглэж агаарын бохирдолтой тэмцэнэ.
 
Түүнээс биш их хэмжээний хөрөнгө тавиад үргүй зарцуулах боломж олгохгүй. Бид ийм их хэмжээний орлоготой баян улс биш. Тухайн төхөөрөмж үнэхээр үр дүнтэй нь нотлогдвол дараа нь дутагдаж байгаа хөрөнгөө Засгийн газрын нөөцөөс гаргаад хэрэгжүүлэх боломж байгаа" гэсэн байна. 
 
А.ЦЭЛМЭН
Янданд утаа шүүгч суурилуулахаас татгалзсан ШАЛТГААН
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0