УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригийн хуралдаанаараа Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйхаас нааш АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн.
Уг асуудлаа хоёр хүний харилцааны асуудал биш, засаглалын асуудал юм. Тэр тусмаа УИХ бол Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллагыг бусад засаглал нь үл тоож байгааг хэрэг. Үүнийг хүлцэн тэвчих нь нийгэмд буруу жишиг тогтооно гэж үзэж байна хэмээн УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Монгол Улс дахь хүний̆ эрх, эрх чөлөөний̆ байдлын талаарх 24 дэх илтгэлийг ч үл тоон завсарлага нэрийн доор хуралдаа суугаагүй.
Гэвч тэд өнөөдрийн бүлгийн хурлаараа Ж.Баярмаа гишүүнээс “Ерөнхий сайд уучлалт гуйсан” тул завсарлагаа зогсоохоор шийдвэр гаргасан талаараа мэдээллээ. УИХ-ын чуулганы үйл ажиллагааг тасалдуулж хувь хоёр хүний асуудал биш хэмээн сүржин даржин мэдэгдэл хийж байсан УИХ дахь АН-ын ядмаг улс төр Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ уучлалт гуйснаар өндөрлөж буй бололтой.
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ уучлалт гуйснаар АН-ын бүлгийн ядмаг улс төр өндөрлөлөө |
|