Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“Гоожингийн өндөр”-ийг нийслэлийн өмчид авах захирамж гаргалаа
5 жил өмнө   638
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж, “Гоожингийн өндөр”-ийг нийслэлийн өмчид эргүүлэн авахаар болжээ. Энэ ажлыг хариуцах ажлын хэсгийг хотын даргын орлогч Ш.Анхмаа ахалж ажиллах бөгөөд анхны хэлбэр, хийцийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлах үүргийг хотын дарга өглөө.
 
“Гоожингийн өндөр” гэх барилга нь Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр сургуулийн зүүн урд талд байрладаг. Хоёр давхар уг байшинг Богдын Засгийн газрын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн анх бариулжээ. Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 420 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан тус байшинд хожим айлууд суурьшиж байжээ.
 
Ц.ОРГИЛ
“Гоожингийн өндөр”-ийг нийслэлийн өмчид авах захирамж гаргалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0