Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Оны эхний 10 сард нийслэлд нийт 1,970 удаагийн гал түймэр гарчээ
5 жил өмнө   511
2018 оны эхний 10 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 3,040 удаа гарч, 14.8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 58 хүн нас барж, 39 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1,380 гэр орон сууц шатсан байна.
 
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 791 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 34.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
 
 Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 3.15 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40.9 хувиар өссөн байна.
 
Нийслэл хотод нийт 1,970 удаагийн гал түймэр гарч, 3.9 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1,070 удаагийн гал түймэр гарч, 10.9 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.
 
Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:
 
Ил задгай гал, асгасан үнс нурмаас 840  гал буюу 27.6 хувь,
Пийшин, зуух, яндангийн цонолтоос 621 гал буюу 20.04 хувь,
Цахилгаанаас 583 гал буюу 19.1 хувь,
Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 301 гал буюу 9.9 хувь,
Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 186 гал буюу 6.19 хувь,
Бусад шалтгаанаас 181 гал буюу 5.9 хувь,
Шалтгаан тогтоогдоогүй 173 гал буюу 5.6 хувь,
Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 65 гал буюу 2.1 хувь
Гагнуур, паялник, бамбараас 28 гал буюу 0.9 хувь
Архидан согтуурснаас 18 гал буюу 0.6 хувь,
Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 14 гал буюу 0.46 хувь
Санаатай үйлдлээр 14 гал буюу 0.46 хувь,
Байгалийн үзэгдлээс 6 гал буюу 0.19 хувь,
Тэсрэлт дэлбэрэлт ослоос 4 гал буюу 0.13 хувь,
Технологийн горим зөрчсөнөөс 4 гал буюу 0.13 хувь,
Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.06 хувийг эзэлж байна.
​Энэ хугацаанд 16,939 байгууллага, аж ахуйн нэгж, 102,263 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 81,974 зөрчил дутагдал илрүүлэн, 34861 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 4,801 заавал биелүүлэх албан шаардлага, 5,686 мэдэгдэл, 252 танилцуулга, 778 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 81 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоожээ.
 
Мөн галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 161.7 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 2305 удаа, дадлага 1630 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2,485 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.
 
 
 
 
 
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
 
 
 
Оны эхний 10 сард нийслэлд нийт 1,970 удаагийн гал түймэр гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0