Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
НМХГ: 600 төгрөгийн үдийн цайнаас шаардлагатай илчлэгээ авч чаддаггүй
5 жил өмнө   368
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрт хийсэн шалгалтын талаар өнөөдөр /2018.10.30/ мэдээлэл хийлээ. Шалгалтад ерөнхий боловсролын төрийн өмчийн 120 сургууль, тэдгээрийн дэргэдэх 129 хоолны газрыг хамруулжээ. Шалгалтаар сургуулиудын 64 хувь нь зориулалтын цайны газартай, 35.7 хувь нь зориулалтын бус, өрөө тасалгааг өөрчлөн цайны газар болгон ашиглаж байсан байна. Харин 6.6 хувь нь огт цайны газаргүй байжээ.
 
Түүнчлэн шалгалтад хамрагдсан сургуульд “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт 76.78 хувтай байгаа аж. Харин 54.6 хувь нь үдийн цайгаар авбал зохих илчлэгтэй хоол хүнсээр үйлчилж байжээ.
 
Ингээд шалгалтаар эрүүл ахуй, хүнсний чанар, стандартын чиглэлд 847 зөрчил илрүүлсэн байна. Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу 14 хуулийн этгээдэд 9.4 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн “Шинэ эхлэл” сургуулийн цайны газрыг түрээслэгч “Банни” компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.
 
“Үдийн цай” хөтөлбөрийн дагуу нэг хүүхдэд 600 төгрөгийн хоол хүнс өгдөг. Энэ нь арван жилийн өмнө баталсан тооцоолол. Гэвч өнөөдөр энэ мөнгөөр хүүхэд авах ёстой илчлэгийн хэмжээгээ авч чадахгүй байна гэдгийг НМХГ-аас онцолж байлаа. Түүнчлэн энэ үнийн дүнг нэмэгдүүлэхээр санал гаргасан ч халуун хоолоор үйлчлэх зориулалтын хоолны газаргүй сургуулиуд байгаа гэдгийг хэлсэн юм.
 
Ц.ОРГИЛ
НМХГ: 600 төгрөгийн үдийн цайнаас шаардлагатай илчлэгээ авч чаддаггүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0