Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хөөмийн урлагаа “Геннис”-т бүртгүүлнэ
4 жил өмнө   750
Ховд нутгийн зон олон язгуур соёлын үнэт өв болсон хөөмийн урлагаа “Дэлхийн дээд амжилт”-д бүртгүүлнэ. Түүхэн бахархалт энэхүү үйл явдал өнөөдөр болж байна. 
 
Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, Ховд Их Сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123-р ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид оролцож байна.Өөрөөр хэлбэл таван настай балчраас эхлээд 83 настай Улсын тэргүүний уран сайханч буурай хүртэл 1400 гаруй хөөмийч "Хүн хөгжим" болсон Монгол хөөмийг "Гиннесийн ном"-д бүртгүүлэх сорилтод оролцож байна.
 
Түүнчлэн Монгол хөөмийгөө дэлхийд дээд амжилт, "Геннисийн ном"-д бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцохоор бусад аймгууд, Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Тува Улс, ӨМӨЗО-ны хөөмийчид хүрэлцэн иржээ.
 
“Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагааг аравдугаар сарын 30-ны 11:00 цагт Ховд аймгийн БТСГ-т зохион байгуулж байна. Уг арга хэмжээг шүүх Английн Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгчид Ховд аймагт ажиллаж байна. 

 

Хөөмийн урлагаа “Геннис”-т бүртгүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0