Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ерөнхийлөгч НДШ-ийн нэмэгдэлд хориг тавина
4 жил өмнө   1020

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын шимтгэлийг 5 хувиар нэмэгдүүлэхдээ 2018 онд 2, 2019 онд 1, 2020 онд 2 хувь гэсэн үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа билээ. Уг нэмэгдэлд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа. 2020 оны улсын төсвийн хуультай хамт батлагдсан энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавихаар болсныг  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд саяхан мэдэгдлээ.

Тэрбээр "Төсвийн тухай хууль дахь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх хуульд хориг тавихаар болсон. УИХ-аас 2020 оны төсвийн тухай хууль манайд ирээгүй байна. Ирээд тав хононо. Тэр хооронд Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс нэмэгдэх хоёр хувийн нэмэгдэл дээр хориг тавина. Түүний өмнөх гурван хувийн нэмэгдэл өнгөрсөн учраас хориг тавих боломжгүй" гэлээ.

Ерөнхийлөгч НДШ-ийн нэмэгдэлд хориг тавина
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0