Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Дубайн гэрээний шүүхийн шийдвэрийн талаар "Туркойз Хилл Ресурс" мэдэгдэл гаргажээ
4 жил өмнө   548
Оюутолгойн гэрээний хүрээнд Дубайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталсантай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 11-р сарын 18-нд гаргасан. Уг шийдвэртэй холбоотойгоор "Туркойз Хилл Ресурс" компани мэдэгдэл гаргасан байна.
 
Уг мэдэгдэлд "Захиргааны хэргийн анхан шатны шүүх "Дархан Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газрын Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг эцэслэхтэй холбоотой үйл ажиллагаанд хамаарах гомдлыг анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тухай мэдээлэл авсан.
 
Шүүхийн шийдвэрийн албан байдлаар ойрын хэдэн долоо хоногт гарах хүлээлттэй байна.
 
"Оюу толгой"-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ, түүнчлэн "Оюу толгой"-н бусад суурь гэрээнүүдийг хууль бус гэсэн асуудлыг үндэслэлгүй болохыг TRQ баттай нотлон хэлнэ.
 
Хөрөнгө оруулалтын гэрээ, НӨОДТХНГ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний зарчмуудыг даган мөрдсөнөөр  Монгол Улсын ард иргэдийн урт хугацаанд хүртэх үр өгөөж өсөлттэй байхаар Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалт өрнөж байна.
 
Цаашид дараа дараагийн мэдээлэл гармагц бид зах зээлд мэдээлэх болно" гэжээ. 
 
Ц.Оргил
Дубайн гэрээний шүүхийн шийдвэрийн талаар "Туркойз Хилл Ресурс" мэдэгдэл гаргажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0