Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Эрхээ хамгаалах өдөр сурагчид шатрын клубтэй боллоо
4 жил өмнө   266

1981 оноос эхлэн НҮБ-аас жил бүрийн 12 сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 55 дугаар сургуульд “Ногоон бэрс” шатрын клубээ нээв. Ингэснээр тус сургуулийн сурагчид оюуны спортоор хичээллэх боломжтой болж байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нь шатрын спортыг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 3 сургууль, 7 цэцэрлэгт шатрын клуб нээж 2000 гаруй өрхийг шатаржуулаад байна.

Шатрын клубийн нээлтийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудыг  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа.

 

Эрхээ хамгаалах өдөр сурагчид шатрын клубтэй боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0