Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Улсын онцгой комисс : Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл ХААНА
5 жил өмнө   753
Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг дөнгөж сая Улсын онцгой комисс гаргалаа. Шийдвэрийг даваа гаригаас эхэлж хэрэгжүүлэх бөгөөд нийслэл болон орон нутгийн гээд улсын хэмжээний бүх сургууль, цэцэрлэг дагаж мөрдөнө. 
 
Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэлтэй байгаа тул Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг гаргаснаар ийнхүү сургууль, цэцэрлэгийг амраахаар болов.
 
Цаашид коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд авах арга хэмжээний талаар Улсын Онцгой комисс шат дараатай арга хэмжээ авахаар болжээ.
 
Сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэнэ.
 
А.ЦЭЛМЭН
Улсын онцгой комисс : Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл ХААНА
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • хүн [202.126.89.113] 5 жил өмнө
    ээ балар гэж