Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хамтын ажиллагааны талаар санал солилцов
5 жил өмнө   1226

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан  Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгч ноён Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Х.Баделхан АХБ-ын зээл, буцалтгүй тусламжаар Монгол Улсад олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаад талархаж байгаагаа илэрхийлж, Суурин төлөөлөгчийн шинээр томилогдсон ажилд нь амжилт хүслээ.

Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран АХБ нь Монгол Улсад дэд бүтцийн хомсдолыг багасгах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, бүс нутгийн интеграцчлалыг шат ахиулах, нийтийн аж ахуйн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зэрэг чиглэлд анхааран ажиллаж байгааг дурдаж, аймаг, сумын төвүүдийн хөгжлийг дэмжих “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр" хэрэгжиж байгааг онцоллоо.

Уулзалтад талууд Монгол Улсын барилга, хот байгуулалт, дэд бүтэц, хотжилтын салбарт Азийн Хөгжлийн банкны дэмжлэг, санхүүжилтээр хийгдсэн ажлуудыг онцолж, цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар санал солилцов.

 

Хамтын ажиллагааны талаар санал солилцов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0