Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Сэжигтэй тохиолдол илэрсэн хүн Ховд аймгийн “Цамбагарав” зочид буудалд байрласан тул тус газрыг хамгаалалтад авчээ
4 жил өмнө   578
Монгол Улсад коронавирусийн тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй. Гэсэн хэдий ч сэжигтэй тохиолдлуудыг эмнэлгийн байгууллагууд хяналтдаа авч, шинжилгээ хийж буй юм.
 
БНХАУ-д зорчоод ирсэн иргэн Г халуурсан, суулгасан, бөөлжсөн байдалтай байсан. Тэрээр Замын-Үүд явах замдаа Говь-Алтайд нэг хоносон. Ховд аймгийн “Цамбагарав” зочид буудалд хоёр хоносон. Эл газар аймгийн зүгээс очиж ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, хамгаалалтад авсан. Буудлын ажилтнуудад гэрийн хорио тогтоож, шаардлагатай арга хэмжээ авч буй талаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав мэдээлэв.
 
Мөн тэрээр "Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд амны хаалтны хүрэлцээ, хангамж нэн чухал. Тиймээс бид дотоод нөөц боломжоо ашиглан үйлдвэрлэхээс өөр аргагүй юм. Нөхцөл байдалд дүгнэлт хийж орон нутагт үйлдвэрлэл явуулж буй оёдлын үйлдвэр цехүүдээ түшиглэн эхний ээлжинд 40000 маск үйлдвэрлэн иргэдэдээ хүргэхээр удирдлагуудтай нь ярилцаж, ажлыг нь эхлүүллээ.
 
Нэг маскийг 800 төгрөгөөр үйлдвэрлэн багийн дарга, нийгмийн ажилтнаар дамжуулан иргэн бүрт хүргэхээр шийдвэрлэлээ. Мөн сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга нарт орон нутгийнхаа оёдлын цехийг түшиглэн маск үйлдвэрлэж, сумын төвийн иргэдээ маскжуулах ажлыг зохион байгуулж ажиллах үүргийг өгөөд байна.
 
Ойрын хугацаанд аймгийнхаа иргэн бүрийг маскжуулахаар төлөвлөж байна" гэсэн юм.
 
Ц.ОРГИЛ
 
Сэжигтэй тохиолдол илэрсэн хүн Ховд аймгийн “Цамбагарав” зочид буудалд байрласан тул тус газрыг хамгаалалтад авчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0