Цөөн үгээр:
  • Монголд ирсэн Туркийн хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ
Л.Мөнхтүшиг: БНХАУ-аас ирэх монгол иргэдийг хилээр нэвтэрсэн даруйд 14 хоног тусгаарлана
2 сар өмнө   261
Эрүүл мэндийн яамнаас хийдэг ээлжит хэвлэлийн хурлын үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
 
Тэрбээр "Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг авчрах асуудлыг ГХЯ-нд хариуцуулсан. Тиймээс ЭСЯ, Консулын газруудаар дамжуулан иргэдээ дахин бүртгэлжүүлж байна.
 
Өнөөдрийн байдлаарх мэдээллээ харахад 400 орчим монгол иргэн БНХАУ-д байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, эдгээр иргэд маань эх орондоо ирэх хүсэлтээ  гаргавал ЭСЯ, Консулын газруудаар дамжуулаад зохион байгуулалттайгаар авчирна. Үүнтэй холбоотой нарийвчилсан зохион байгуулалтуудыг яг одоо хийж байна.
 
Мөн өнөөдрийн байдлаар Эрээн болон Хөх хот орчимд эх орондоо буцахаар төлөвлөж байсан, галт тэрэгний тасалбар захиалсан 50 орчим иргэний асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэхээр ажиллаж байна.
 
Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-аас ирэх монгол иргэдийг хилээр нэвтэрсэн даруйд 14 хоног тусгаарлах арга хэмжээг авна" гэв.
 
Түүнээс Монгол Улсын иргэн нэг эмэгтэй БНХАУ-д шинэ коронавирусийн эмчилгээ хийлгэж байгаад БНСУ-д очоод алга болсон гэх мэдээлэл байгааг тодруулахад "Бид уг мэдээллийг нягталсан. БНСУ дахь Элчин сайдын яам болон тухайн улсын холбогдох албаныхантай холбогдож тодруулахад тийм тохиолдол гараагүйг хэлсэн" хэмээн хариуллаа
 
Ц.ОРГИЛ
Л.Мөнхтүшиг: БНХАУ-аас ирэх монгол иргэдийг хилээр нэвтэрсэн даруйд 14 хоног тусгаарлана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0