Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
"Ариг" рестораныг халдваргүйжүүлж байна
4 жил өмнө   307
Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор гуравдугаар сарын 02-нд Монгол Улсад ирсэн Франц улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Тус улсын иргэн Монголд ирээд Ариг, КФС, Веренда хоолны газруудаар үйлчлүүлсэн нь тодорхой болсон. Тэгвэл “Ариг” рамен рестораны зүгээс албан ёсны мэдэгдэл гаргажээ.
 
Мэдэгдэлд "Франц улсын иргэн Ариг Аня рестораны Bluesky хажуу салбарт гуравдугаар сарын 5-ны өдөр хоёр гадаад иргэний хамт үйлчлүүлсэн байна. Эрсдэлээс сэргийлэх үүднээс Bluesky хажуу салбарын үйл ажиллагааг зогсоож, ажилчдыг чөлөөлж тусгаарлалт хийгдсэн. Манай ресторанууд эрүүл ахуйн мэргэжлийн, олон улсын стандарт хангасан FHC байгууллагын байнгын хяналтад ажилладаг. Халдваргүйтэл, ариутгал тогтмол хийж байсан. Цагдаагийн байгууллага хурдтай ажиллаж байгаад талархая. Тухайн салбарын ажиллагсдаас ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илрээгүй байна" гэжээ.
 
Ц.ОРГИЛ
"Ариг" рестораныг халдваргүйжүүлж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0