Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
"СOVID 19 илэрсэн франц иргэний орж гарсан бүх газарт халдваргүйтгэл хийсэн тул аюулгүй"
5 жил өмнө   386
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар (COVID-19)-тай холбоотой мэдээлэл хийх үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл халдваргүйтгэлийн ажлын талаарх мэдээллийг өглөө. 
 
Тэрбээр "Франц улсын иргэнд коронавирусийн халдвар илэрсэн цагаас эхлэн ХӨСҮТ, "Зооноз өвчин судлалын үндэсний төв" хамтран бүх талын арга хэмжээг авч, зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Ялангуяа манай "Зооноз өвчин судлалын үндэсний төв" 18 объектод голомтын эцсийн халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулсан. Тиймд өнөөдөр хүмүүсийн яриад байгаа шиг тэр хүний байсан тэр газар, ийм ресторанд ороход аюултай гэсэн зүйл байхгүй.
 
Зооноз өвчин судлалын үндэсний төв тухайн хүний орж гарсан бүх газар голомтын эцсийн халдваргүйтгэлийг заавар журмын дагуу хийсэн" гэлээ. 
"СOVID 19 илэрсэн франц иргэний орж гарсан бүх газарт халдваргүйтгэл хийсэн тул аюулгүй"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0