Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийг танилцууллаа
4 жил өмнө   211

Хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо  танилцууллаа.

  • Он гарснаар эхний хоёр сард Монголд 12 мянган хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оноос 150 хүүхдээр их тоо юм. Үүнтэй эсрэгцээд энэ хугацаанд нас барсан хүний тоо  2664 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр нас баралт өмнөх жилээс 267-гоор нэмэгджээ. Монголчуудын өвчлөлийг ангилбал, халдварт өвчнөөр өвчлөгчид 6721 болжээ. Түүнчлэн энэ хугацаанд мөөгөнцөр, тэмбүү, трихомониаз, гонококкт халдвараар өвчлөгчид нэмэгдсэн бол цусан суулга, салхин цэцгээр өвчлөгчид буурсан байна.
  • Энэ оны эдийн засгийн нөхцөл байдлыг харахад, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 1.4 их наяд байгаа юм. Үүнээс татварын орлого 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 76.2 тэрбум төгрөгөөр буурчээ. Энэ бууралтад  нийгмийн даатгалын орлого 36.7 тэрбум төгрөг, хөрөнгийн албан татвар 0.2 тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч нэмэгдсэн өртгийн албан татвар 70.3 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 33.5 тэрбум төгрөг, онцгой албан татвар 19.1 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
  • Мөн улсын гадаад өр ч өссөн байна. Тодруулбал, нийт гадаад өр 30.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос хоёр  тэрбум доллараар өссөн байна. Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд компани хоорондын зээллэг 10.3 тэрбум ам.доллар, бусад салбарынх 8.5 тэрбум ам.доллар, Засгийн газрынх 7.7 тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.1 тэрбум ам.доллар, Төв банкных хоёр тэрбум ам.доллар байна.
  • Вирусийн эрсдэлтэй, хөл хорио, хязгаарлалт үргэлжилсэн эдгээр өдрүүдэд иргэдийн зээл ч, хадгаламж ч өссөн байна. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын эцэст хадгаламж  10.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 108.4 тэрбум төгрөгөөр өсжээ. Жилийн өмнөхөөс бол  750.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хадгаламжийг төгрөг, валютаар ангилан харахад  валютын хадгаламж 3.7 их наяд төгрөг болж, 96.7 тэрбум төгрөгөөр  өссөн байна.  Зээлийн тухайд арилжааны банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 17.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 729.2 тэрбум төгрөгөөр буурсан ч өмнөх оны мөн үеэс 108.6  тэрбум төгрөгөөр өссөн байна.
  • Он гарснаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.5 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 770.7 сая ам.доллар, импорт 750.0 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 410.4 сая ам.доллараар буурсан байна.

 

 

Хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийг танилцууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0