Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Маргаашнаас эхлэн тусгай хуваарьт нислэгээр монгол иргэдийг авчирна
4 жил өмнө   694
"МИАТ" ТӨХК-ийн тусгай хуваарьт нислэгээр эхний ээлжинд эмнэлгийн хяналтад байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг маргаашнаас авчирна.
 
Шинэ төрлийн коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотой гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн.
 
Энэ сарын 15-ны өдрийн 07.45 цагт Улаанбаатар-Сөүл, 07.55 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэг хийх бол Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг энэ сарын 16-ны өдрийн 08.55 цагт тус тус хийхээр хуваарь гарч бэлтгэл ажлыг хангаад байна. Улаанбаатар-Истанбулын нислэгийн зөвшөөрөл авахаар Туркийн талтай ажиллаж байгаа тул тухайн чиглэлийн нислэгийн тов гарахаар жич мэдэгдэх болно.
 
Одоогоор Сөүл хот руу 1-2 удаагийн нислэг, Токио, Москва, Истанбул хот руу тус бүр 1 удаагийн нислэг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Эдгээр нислэгээр ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлах бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцна.
 
Олон улсын нислэгүүдийг түр зогсоосонтой холбоотой эх орондоо буцах боломжгүй болоод байгаа гадаадын иргэдийг тухайн улсын Дипломат төлөөлөгчдийн газруудын албан ёсны хүсэлтийн дагуу дээрх нислэгүүдээр тээвэрлэх юм. Мөн гадаад улсад эмчилгээнд явах шаардлагатай, гадаад улсад оршин суудаг, суралцдаг Монгол Улсын иргэдийг Улаанбаатараас тээвэрлэх юм. Цаашид гадаад улсад зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан шаардлагатай тохиолдолд нэмэлт нислэг зохион байгуулах асуудлыг Улсын онцгой комисст танилцуулан шийдвэрлэх чиглэлээр ажиллах тул ард иргэдийг хүлээцтэй, тайван байж, ойр байрлах Монгол Улсын Элчин сайдын яам болон Консулын газруудад хандах, эсвэл Гадаад харилцааны яамны шуурхай утас /83042222, 83052222/-аар холбогдохыг Улсын Онцгой комиссын шуурхай штабаас зөвлөж байна.
Маргаашнаас эхлэн тусгай хуваарьт нислэгээр монгол иргэдийг авчирна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0