Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Францын иргэнтэй холбогдох өвчлөлийн голомтыг хумиж чадлаа
4 жил өмнө   352
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит мэдээллээ хийлээ. ДЭМБ-ын мэдээллээр CoVid19 вирусийн халдвар шинээр 13 оронд илэрч нийтдээ 135 улсад тархаад байна. Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн нийт халдвар 155 800 мянгад хүрч 10 300 мянгаар нэмэгдсэн бол 5800 хүн амиа алдаад байна. Харин эмчлүүлж эдгэрсэн хүний тоо  75 700 мянгад хүрлээ. 
 
Хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү " Коронавирусийн халдвар илэрсэн Франц улсын иргэний ойрын харьцагчдаас шинжилгээ авч дууслаа. Дорноговиос авчирсан 54 сорьцыг шинжлэхэд халдваргүй гэж гарсан. Өмнө нь авсан 219 шинжилгээн дээр нэмэгдээд нийтдээ 269 хүн халдваргүй нь тогтоогдсон тул голомтыг хумиж чадсан гэж үзэж байна.  Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлан хяналт шинжилгээ хийж байна.  Гуравдугаар сарын 13-нд хяналтад орсон хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Түүнчлэн Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ аймагт нийт 53 хүнийг ажиглалтад авч, тусгаарлан тандалт хийж байна" гэлээ.
 
Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийг тусгаарлах, тандах ажилд холбогдох албаныхан бэлтгэж байна.Эхний онгоц Сөүл хотоос 16.40 минутад газардах юм. 
Францын иргэнтэй холбогдох өвчлөлийн голомтыг хумиж чадлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0